2013 ОНЫ ШАТРЫН ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1.1     Шатрын спортыг дэлгэрүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг ахиулах, 2013 оны Монгол улсын өсвөрийн аваргуудыг тодруулах, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сонгон шалгаруулахад энэ тэмцээний зорилго оршино.

1.2     Тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ) болон МоШХ-ны дүрмийн дагуу зохион байгуулна.

1.3     Өсвөрийн УАШТ-нд 18-аас доош насны Монгол улсын иргэн оролцох эрхтэй.

1.4     Тэмцээн 2 үе шаттай явагдана.

1.5     Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 8 хүртэлх, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 гэсэн насны ангиллаар явагдана.

ХОЁР. УЛААНБААТАР ХОТЫН ШАЛГАРУУЛАЛТ

2.1     Тэмцээнийг Монголын Шатрын Холбоо зохион байгуулна.

2.2     Тэмцээнийг зохион байгуулах бүрэлдэхүүнийг Монголын Шатрын Холбоо томилно.

2.3     Тэмцээнд 2012 оны өсвөрийн УАШТ-ний эхний гурван байранд орсон тамирчид оролцохгүй.

2.4     Орон нутгийн харьяалалаас УАШТ-нд оролцох шатарчид оролцохгүй.

2.5     Тэмцээнийг насны ангилалаар нь тус тусад нь 2013.01.19-27-ны өдрүүдэд доор заагдсан хуваарийн дагуу Монголын залуучуудын холбооны байранд зохион байгуулна.

2013.01.19-21 өдрүүдэд 8 хүртэлх ,15-16 нас

2013.01.22-24 өдрүүдэд 9-10, 17-18 нас

2013.01.25-27 өдрүүдэд 11-12, 13-14 нас

2.6     Тэмцээний бүх насны бүртгэлийг 2013.01.16,17-ны өдрүүдэд “Чемпион” шатрын клубт хийнэ. Заагдсан хугацаанд бүртгүүлээгүй тамирчидыг нөхөн бүртгэхгүй.

2.7     Бүргүүлэхэд шаардагдах бичиг баримт:

2.7.1        Төрсний эрчилгээ

2.7.2        Бүртгэлийн хураамж 5 000 төгрөг

2.8     Тэмцээн швейцарь системээр 9 тавилаар явагдана.

2.9     Шүүгчдийн зөвлөл тэмцээнд оролцогчдийн тоог харгалзан зарим насны ангилалын өргийн тоо болон ситемийг өөрчлөх эрхтэй.

2.10 Цагийн хяналт талдаа 1 цаг.

2.11 Ангилал тус бүрт эхний 25 байр эзэлсэн шатарчид УАШТ-нд оролцох эрх авна.

2.12 40-с доош хүүхэд оролцон тоглосон насны ангилалаас тал хувийг нь сонгон шалгаруулж УАШТ-нд оролцох эрх өгнө.

ГУРАВ. ОРОН НУТГИЙН ШАЛГАРУУЛАЛТ

3.1     Тэмцээнийг аймгийн спорт хороо, нутаг дэвсгэрийн шатрын холбоо болон клубтэй хамтран зохион байгуулна.

3.2     Аймгийн өсвөрийн АШТ-ийг УАШТ-ий шигшээ тэмцээний сонгон  шалгаруулалт гэж үзнэ.

3.3     Тэмцээнд Улаанбаатар хотын харъяалалаас УАШТ-нд оролцох тамирчид оролцохгүй.

3.4     Ангилал тус бүрт эхний 2 байр эзэлсэн шатарчид Улсын Аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрх авна.

3.5     Тэмцээний дүн болон тайланг МоШХ-нд сонгон шалгаруулалт хийсэн тэмцээний өдрөөс хойш 10 хоногийн дотор илгээсэн байх шаардлагатай.

ДӨРӨВ. ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭН

4.1     Тэмцээнийг Монголын Шатрын Холбоо зохион байгуулна.

4.2     Тэмцээнийг зохион байгуулах бүрэлдэхүүнийг Монголын Шатрын Холбоо томилно.

4.3     Өсвөрийн Улсын Аварга шалгаруулах шигшээ тэмцээн нь 2013.03.26-31-ний өдрүүдэд зохиогдоно.

4.4     Шигшээ тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн шалгаруулалт тэмцээнээс шалгарсан тамирчид оролцох эрхтэй.

4.5     Тэмцээнд 2012 оны өсвөрийн УАШТ-ний эхний 3 байрын шагналт тамирчид оролцох эрхтэй.

4.6     Бүртгэлийг 2013.03.25-нд 10.00-17.00 цагийн хооронд “Чемпион” клуб дээрхийнэ.

4.7     Бүргүүлэхэд шаардагдах бичиг баримт:

4.7.1        Төрсний гэрчилгээ

4.7.2        Бүртгэлийн хураамж 5 000 төгрөг

4.7.3        Сонгон шалгаруулалт тэмцээний дүн

4.8     Тамирчидад мандат олгоно.

4.9     Ангилал тус бүр швейцарь системээр 9 тавилаар явагдана.

4.10 Шүүгчдийн зөвлөл тэмцээнд оролцогчдийн тоог харгалзан зарим насны ангилалын өргийн тоо болон ситемийг өөрчлөх эрхтэй.

4.11 Цагийн хяналт талдаа 1 цаг.

4.12 Техникийн зөвлөлгөөний хурлыг 2013.03.25-ны 18.00 цагт “Чемпион” клуб дээр хийнэ. Хурлаар:

4.12.1    Тэмцээний Хяналтын зөвлөлийг батална.

4.12.2    Тив дэлхийн АШТ-д оролцох эрхийн журам батална.

4.12.3    Багийн дүн шалгаруулах журам батална.

4.13 Тэмцээний шагналыг Монголын Шатрын Холбоо олгоно.

                                                           МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

Хамгийн их уншсан

Монголын шатрын холбоо

Утас: 99991835,99027145

Вэб: www.mongolchess.mn

Мэйл:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Монголын Үндэсний Олимпийн Хороо 204 тоот 

Улаанбаатар хот, Монгол улс

--------------------------------------------------------------------

Copyright © 2014 Монголын шатрын холбоо